Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
Энэ сарын өдөрлөг 2021 оны гуравдугаар сарын 17-ны  09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ. Иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсанд холбогдож хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс

скачать dle 12.0

Холбоотой мэдээ