Маргааш нийслэлийн 13 цэгт үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгнө
НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
Ээлжит өдөрлөг маргааш буюу 2 дугаар сарын 19-нд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбарууд болон нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд 9:00-17:00 цагийн хооронд болно.
Өдөрлөгийн үеэр иргэн, захиргаа, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүйн өөрт тулгарч буй асуудлаар үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.