Шинжилгээний хариугаа хүлээлгүй замд зорчиж явсан иргэний хариу эерэг гарчээ
Өчигдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хайрхан сум руу Улаанбаатар хотоос хувийн автомашинтай зорчиж явсан нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарсан мэдээлэл замд явахад нь ирсэн байна. Тэд машиндаа гурвуулаа зорчиж явсан бөгөөд тус сумын Онцгой комисс батлагдсан тохиолдлыг дотогш нэвтрүүлэлгүй , халдвар хамгааллын дэглэм баримтлан , өвчтөнг хүргэх ажиллагааны баг Хайрхан сумаас Улаанбаатар хот руу хөдөлжээ. Уг батлагдсан тохиолдлын дагуу ЗӨСҮТ-ийн Эцсийн халдваргүйтгэлийн баг, ЭМГ-ын ахлах тархвар судлаач Хайрхан суманд ажиллаж байгааг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.