Дархлаажуулалтад 139636 хүнийг хамруулаад байна

Дархлаажуулалтын төлөвлөлтийн дагуу эхний ээлжинд эрүүл мэндийн салбар, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, хороо, худалдаа, үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явах шаардлагатай байгууллагын ажилчдыг хамруулж байгаа. Эхний ээлжинд хамрагдах зорилтот бүлгээс батлан хамгаалахын 7461, цагдаа, хүчний байгууллагын 2058, үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын 16 мянган ажилтан, албан хаагч зэрэг нийт 139636 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.
№ | Дүүрэг | Хамрагдах иргэдийн тоо | Хамрагдсан иргэдийн тоо |
1 | Багануур | 10138 | 3890 |
2 | Багахангай | 1251 | 510 |
3 | Баянгол | 58690 | 24060 |
4 | Баянзүрх | 74521 | 36879 |
5 | Налайх | 15638 | 5016 |
6 | Сонгинохайрхан | 38976 | 15599 |
7 | Сүхбаатар | 31753 | 18051 |
8 | Хан-Уул | 53183 | 18280 |
9 | Чингэлтэй | 45107 | 17361 |
Нийт дүн | 329257 | 139646 |
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС