НӨӨЦИЙН МАХ: Үхрийн ястай мах 7700, хониных 6700 төгрөгийн үнэтэй байна
Нийслэлийн хүн амын 2020-2021 оны хаврын улирлын махны хэрэгцээнд хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны 5 банкны санхүүжилтээр 17 аж ахуйн нэгж 11000 тн махыг хөдөө орон нутгаас бэлтгэж зориулалтын агуулахад нөөцлөөд байна.
Нөөцийн махны үнэ:
- Үхрийн ястай мах 1кг - 7700₮
- Хонины ястай мах 1кг- 6700₮
- Ямааны ястай мах 1кг - 6200₮
Нөөцийн махны борлуулалт энэ сарын 26-наас эхэлсэн бөгөөд өчигдөр 14:00 цагийн байдлаар 6 аж ахуйн нэгж 139 дэлгүүрт мах нийлүүлэхээс 4 аж ахуйн нэгж 9.19 тонн /4,27тн үхэр, 4,78тн хонь, 0.15тн ямаа/ махыг 36 дэлгүүрт хүргэж түгээлт хийгдсэн байдалтай байна. Бэлтгэн нийлүүлэгч 17 аж ахуйн нэгж нь нийт 416 хүнсний болон томоохон сүлжээ дэлгүүрт түгээх бөгөөд гуравдугаар сарын 30-наас түгээлт жигдэрнэ.