Ардын хүүд хүчтэй Монголын цагдаа
Дөнгөж өчигдөрхөн Зэвсэгт хүчний 326-р ангийн цэргийн албан хаагч 19-хөн настай залуу салаан даргадаа зодуулж шархаа даалгүй нас барсан. Тэгвэл өнөөдөр Г.Мөнхжаргал гэдэг залуу харамсалтайгаар амиа алдсан цэргийн албан хаагчид эмгэнэл илэрхийлж, цэргийн албаны яргалал, зодуурыг эсэргүүцэн Сүхбаатарын талбай дээр хувцсаа тайлж үзэл бодлоо илэрхийллээ. Түүнийг хувцсаа өмсөөд эсэргүүцлээ үргэлжлүүлж болно гэж цагдаагийн ал хаагч нар хэлсэн боловч, хувцсаа өмсөж дуусангуут нь шууд барьж Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс рүү авч явсан бөгөөд 4 цаг байцаалт авч, зөвшөөрөлгүй жагсаал хийж болохгүй гэсэн Шаардлага тавилаа. Иргэн Г.Мөнхжаргал хэлэхдээ “ Би ард иргэдийг ямар нэгэн үймээн самуунд уриалаагүй. 18,19-тэй сайхан хүүгээ цэрэгт явуулчхаад цогцсыг нь хүлээж авч байгаа эцэг , эх ямар байх вэ? Насаараа ээж, аавыгаа тэжээх сайхан хүүгийнх нь амийг бараг 10-хан үхрийн үнээр үнэлж байна. Би хүүтэй хүн. Хүүгээ цэрэгт явуулна. Гэхдээ цэргийн албанд байдаг энэ яргалал, зодуурыг ард иргэд бид хэлж байж засаж залруулах ёстой. Сүүлийн үед цэргийн алба хаахаар явсан залуучууд тахир дутуу болж байна, нэр төрөө гутаалгаж байна, амь насаа алдаж байна. Хэрээс хэтэрсэн энэ байдлыг л иргэд бид дуугарч зөв болгоно” гэж хэллээ. Алдартай дуучин жагсаал хийхэд нь хөөгөөгүй цагдаа, алуурчны ахыг өлсгөлөн зарлахад нь оролдоогүй цагдаа жирийн иргэндээ ямар хатуу үйлчилнэ вэ?