Б.Баатархүү: Офицер согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байлдагчийн биед халдсан хэргийг шалгаж байна

Тодруулбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага цэргээ хэвтэрт орж, ухаангүй болтол нь зодсон хэрэг энэ сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутагт болсон талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 хэлтсээс уг хэргийг шалгаж байгаа. Урьдчилсан байдлаар "ЦЭРГИЙН" байранд гарсан уг хэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ байлдагчийн биед халдсан нь тогтоогдоод байгаа. Хэрэг дөнгөж шалгагдаж эхэлж байгаа" гэв.