Эрх чөлөөг хүссэн Мьянмарчууд

Мьянмарт улс төрийн эргэлт болж, бүх эрх мэдэл цэргийнхний гарт шилжээд байгаа билээ. Мяьнмарчууд дээрх үйл явдлыг эсэргүүцэн эрх чөлөө, ардчиллынхаа төлөө зэвсэгт хүчний талынхан буюу цэргийнхэнтэй тэмцэлдсээр байна. Харамсалтай нь энэ тэмцэлд 500 гаруй энгийн иргэн амь насаа алдлаа. Мьянмар улсын зэвсэгт хүчнийхэн эр, эм, хөгшин , залуу, хүүхэд ялгахгүйгээр босогчдын өөдөөс гал тавьж, тэмцлийг хүчээр дарж авахаар оролдож байгаа ч зориг шулуудсан иргэдийг нухчин дарж чадахгүй байна. Тус улсын гар утас, интернетийн бүх сүлжээг тасалсан нь дэлхий нийтээс тусгаарласантай ялгаагүй боллоо. Тэмцлийн үеэр орон гэргүй болсон иргэд ч маш их байна.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ