Битгий буудаач
Цэргийн эргэлт гарч, үймээн самуун дэгдээд буй Мьянмар улсын нэгэн иргэний зураг дэлхийд шуугиан тариад байна.
Энэ эмэгтэй Мьянмар улсын цагдаа, цэргийнхнээс битгий буудаач хэмээн “АМЬ ГУЙЖ” байна.
Учир нь төрийн эрхийг хүч хэрэглэн булаан авсныг иргэд буруутган тайван жагсаал өрнүүлээд байгаа энэ үед иргэдийг зогсоох, жагсаалыг тараах оролдлого хийж цэргийнхэн байлдааны сум, хорт хий, нулимс асгаруулагч ашиглаж байна. Энэ мөргөлдөөний үеэр 20 орчим энгийн иргэд алагдаж, амиа алдаад байгаа бөгөөд гэмтгүй олон иргэд хохирч үлдээд байгаа юм.
Төрийн эргэлтийн дараа тус оронд интернэт, ТВ-ийн сувгийг бүхэлд нь хаагаад байгаа аж. Хоёрдугаар сарын 12-нд цэргийнхэн шинэ ардчилсан улс байгуулна гэж зарлан 23 мянган хоригдолд өршөөл үзүүлэн чөлөөлсөн байна.Хоёрдугаар сарын 1-нд Мьянмарт цэргийн эргэлт гарч Засгийн эрхийг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч генерал Мин Аунг Хлайнд шилжүүлсэн. Ингэснээр Ерөнхийлөгч Вин Мьин болон Төрийн зөвлөх Аун Сан Су Жи нарыг баривчилаад байгаа юм.