Нийслэлийн найман дүүргийн эмнэлгийн албан хаагчдад “Биоаюулгүй байдал, Биохамгаалал ба ковид-19” сэдэвт цахим сургалт боллоо
Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын ахалсан Биоаюулгүй байдлын Үндэсний хороо Эрүүл мэндийн яамтай хамтран Нийслэлийн найман дүүргийн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдад зориулан “Биоаюулгүй байдал, биохамгаалал ба КОВИД-19” сэдэвт цахим (ZOOM) сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад нийт 100 гаруй эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагч хамруулан Коронавируст халдвар (Ковид-19)-ын Монгол Улс дахь нөхцөл байдал, хариу арга хэмжээ, Ковид-19 цар тахлын үеийн биоаюулгүй байдал, SARS CoV-2 лабораторийн шинжилгээний үеийн биоаюулгүй ажиллагаа, Халдвар хамгаалал, халдвар хамгааллын хэрэгсэл өмсөх, тайлах аргачлал, Эмнэлгийн хог хаягдал, анхаарах асуудлууд, Зооноз ба Ковид-19, Эмнэлзүйн сорьц ба халдвартай материалыг савлах, хадгалах, тээвэрлэх техник аюулгүй ажиллагаа, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үеийн халдваргүйжүүлэлт болон Ковид-19-ийн оношлогооны арга зүй зэрэг сэдвээр олон улсын түвшинд бэлтгэгдсэн сургагч багш нар мэдлэг олголоо.