Япон улсад 5 балын хүчтэй газар хөдлөлт боллоо
Японы Хонсю арлын зүүн хэсэгт 5.0 балын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай тус улсын Үндэсний цаг уурын агентлаг мэдээлэв. Газар хөдлөлтийн голомт Ибараки мужид газрын гадаргаас 50ъм-ийн гүнд болсон аж. Ойролцоох Точиги, Чиба, Фукушима мужид чичирхийлэл мэдрэгдсэн байна. Одоогоор ноцтой хохирол болон хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлэл ирээгүй байна.