Б.Жавхлан: Өнөөдрөөс иргэдийн данс руу 300 мянган төгрөгийг шилжүүлнэ
Дөрөвдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд хөл хорио тогтоохтой холбоотойгоор Засгийн газраас иргэн бүрт 300 мянган төгрөгийг олгох шийдвэр гаргалаа.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ цаг үед эдийн засгийн эргэлтийг зогсоох нь туйлын хүндрэлтэй тул иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор боллоо.
Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улсын 3.3 сая иргэндээ өнөөдрөөс эхлэн 300,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Зарим иргэд дансгүй учраас данс нээх ажил хийгдэнэ. Иргэдийн тэтгэвэр, хүүхдийн мөнгө, и-баримт, 1072 хувьцааны данс, буюу бүртгэлтэй, ашигладаг данс руу өнөөдрөөс эхлэн мөнгийг шилжүүлнэ. Нийт иргэддээ энэ дэмжлэгийг олгоход 7-10 хоног шаардагдах байх. Аль болох хурдан хугацаанд энэ дэмжлэгийг өгнө.
Монголын татварын албанаас Оюутолгой компанид тавьсан актын хүрээнд төрийн санд нэг их наяд 26 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Оюутолгой компани татварын нэг их наяд гаруй төгрөгийг шилжүүлсэн. Үнийг 3.3 сая иргэндээ хуваахад 300 мянга гарсан. Энэ хэрээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ. Инфляцын түвшин 2.6 хувьтай байгаа. Үнэ өснө, инфляц өснө гэдэгтэй санал нийлэхгүй байна.