О.Цогтгэрэл ШИНЭ нам, МҮАН, Гэр Хороолол Хөгжлийн Намуудыг АН-д нэгдэхийг урилаа
Ардчилсан Намын дарга, УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл 2021 оны 4-р сарын 03-ны өдөр болсон намын ээлжит их хурлын индрээс хэлсэн үгэндээ “...Ардчилсан нам олон шинэ гишүүдээр хүрээгээ тэлж, замын уртад салж явсан, чиг баримжаа нэгтэй гишүүд, дэмжигчид, улс төрийн хүчнүүдтэйгээ эвлэрэн, салсан бутарсан хэсгүүдээ нэгтгэн чиглүүлэх, эргэн нэгдэх боломжийг үргэлжид хайж улам олуулаа болно...” гэж онцлон хэлсэн.
Тэрээр хэлсэн үгээ хэрэгжүүлж, ажил хэрэг болгохоор өнөөдөр ардчилсан чиг баримжаа бүхий улс төрийн намын удирдлагатай уулзан нэгдэн, нийлэх асуудал дээр санал бодлоо солилцлоо.
Уулзалтад Шинэ намын дарга Ц.Гантулга, ЕНБД С.Амарсайхан, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, Гэр хорооллын намын дарга Б.Батсүх нар оролцон, Ардчилсан намтай нэгдэн нийлэх асуудал дээр өөр өөрсдийн байр суурийг мөн илэрхийлсэн юм. Үзэл баримтлал нэг Ардчилсан намд эргэн ирэхэд халуун дотноор хүлээн авна гэдгээ О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ын удирдлага илэрхийллээ.