Олон улсын хөрөнгө оруулагчдын тинк глобал цахим арга хэмжээний өдрүүд тохиож байна

 
Олон улсын худалдааны зөвлөлөөс 2021 оны 04 сарын 12-16-ны өдрүүдэд “The Think Global Conference” цахим арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд 79 орны 175 илтгэгчид мэдээлэл хийх ба олон улсын хэмжээний нийт 3500 бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид оролцож байна.
Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Булганчимэг 2021 оны 04 сарын 12-ны өдрийн хуралд оролцож Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлийн талаар мэдээлэл хийж Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаарх асуултуудад хариуллаа.Үндэсний хөгжлийн газар нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлого, сурталчилгааг хариуцдаг чиг үүргийнхээ хүрээнд хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтын дэмжлэг, хамгаалалтын чиглэлээр Ерөнхий сайдын дэргэдэх Хөрөнгө оруулалтын зөвлөл, цар тахлын үеийн хөрөнгө оруулагчдад зориулсан үйлчилгээний цахимжилт, төрийн бусад байгууллагуудтай хамтарсан хөрөнгө оруулагчдад зориулсан үйлчилгээний хялбаршуулалт, хөрөнгө оруулагчдад хүргэх мэдээллийн урсацыг сайжруулах үүднээс сар бүрийн англи монгол хэл дээрх товхимол, мөн дотоодын бизнесүүдийг чадавхижуулан олон улсын зах зээлд сурталчлах Төсөл чадавхижуулах хөтөлбөр зэрэг ажлуудыг эхлүүлээд байгаа билээ.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ