Т.Дэлгэрмөрөнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мансуурсан тул 750,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болж, долоон зуун тавин мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас зөрчилд холбогдогч Т.Дэлгэрмөрөнд

  • Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар /Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон/,
  • Мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар /Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн/, 
  • Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар /Мансуурсан/ тус тус шийтгэл оногдуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс зөрчил гаргагч Т.Дэлгэрмөрөнд 

  • Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч Т.Дэлгэрмөрөнд зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 25 хоног баривчлах, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зан үйлд нөлөөлөх  20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 25 хоног баривчлах шийтгэл тус тус оногдуулж, нийт баривчлах шийтгэлийг 50 хоногоор, зан үйлд нөлөөлөх нийт 40 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулахаар тогтоосон. 

Хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 4-т зааснаар баривчлах шийтгэлийг ...14 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэгт баривчлах шийтгэл оногдуулахгүй гэснийг үндэслэн шийдвэр гаргажээ.

Ингээд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 50 хоногийн баривчлах шийтгэлийг оногдуулахгүйгээр нэг хоногийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, Т.Дэлгэрмөрөнд 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

скачать dle 12.0

Холбоотой мэдээ