УИХ-ын дарга Г.Занданшатар зөвшөөрвөл Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж болно

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар зарим нэр бүхий бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй гэх асуудалд холбогдож, олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Ц.Анандбазарын хувьд манай улсын толгой хөрөнгөтнүүдийн нэг бөгөөд 2020 онд  Булган аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 
Түүнийг эрх баригч намын дэмлэгийг авахад гол нөлөөлсөн эрхэм бол УИХ-ын дарга Г.Занданшатарыг хэмээн яригддаг.  МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд ч түүнийг явуулах нөхцөл байдалтай байгаа гэнэ. Учир нь У.Хүрэлсүх Ц.Анандбазарт "дургүй" бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших эрхийг нь УИХ-ын дарга Г.Занданшатар гуйж авч өгсөн гэх мэдээлэл нам дотор явдаг байгаа юм. 
Ц.Анандбазарыг эргүүлэн татах асуудлаар МАН-ын Удирдах Зөвлөлийн түвшинд яригдаж байгаа энэ цаг үед түүний гол улс төрийн ар болсон УИХ-ын дарга Г.Занданшатарын байр суурь ихээхэн нөлөөлөх юм байна. Г.Занданшатарын хувьд бага тэнгэрийн аманд Ц.Анандбазарын барьсан  тансаг зэрэглэлийн хаус хотхонд нь амьдардаг бөгөөд тэдний ажил, амьдрал дээр ойрын харилцаатай хэмээн яригддаг. 
Нийгмээрээ жигшин зэвүүцэж байгаа хүчирхийллийн асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын толгойг нь илээд хацайлаад өнгөрөх үү, Г.Занданшатар дарга аа! 

скачать dle 12.0

Холбоотой мэдээ