Мал бүртгэлжүүлэх аяныг эрчимжүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас "Мал бүртгэлжүүлэлтийн аян" зохион байгуулж байна. Аяныг хавар (гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын сарын 20), намрын (есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20) технологит хугацаанд хоёр үе шаттай хэрэгжүүлэх юм байна. Энэ нь мал сүргийг бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, баяжуулах, хяналт тавих тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх мөн улсын хэмжээнд мал сүргийг хувийн дугаартай болгож, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, мал бүртгэлжүүлэх ажлын үр дүн, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилготой аж.
Аяны хүрээнд 21 аймгийн 183 сумын 2970 малчин өрхийн баталгаажсан үүлдэр, омгийн малын цөм сүрэг болох 290.2 мянган малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, цөм, үржлийн сүргийн шаардлага хангасан 213.1 мянган хээлтүүлэгч, шинээр нөхөн тавьсан өсвөр хээлтүүлэгчийг ялган тэмдэглэж, Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд оруулах юм.Түүнчлэн, нийслэл, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Орхон, Хэнтий зэрэг төв болон газар тариалангийн бүсийн таван аймгийн 110.2 мянган үхрийг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлээд, мэдээллийн нэгдсэн санд оруулах, мал бүртгэлжүүлэхийг шат дараатай, төрөлжүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ