Шинэ нисэх буудлын чиглэлд шуурхай автобус үйлчилнэ

Хөшгийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудлын чиглэлд зорчигч тээвэрлэх шуурхай үйлчилгээний том болон дунд оврын автобус үйлчилгээний төсөл хэрэгжих гэж байна. Нийслэлийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд уг төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад урьжээ.
Төслийн хүрээнд төсөл хамтран хэрэгжүүлэх эрх олгогдсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр төслийг санхүүжүүлж, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал - Улаанбаатар хот хоорондын чиглэлд том болон дунд оврын автобусаар зорчигч тээвэрлэх үйлчилгээ, түүний менежментийг хамтран хэрэгжүүлэх бөгөөд уг төслийг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хамтарсан хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд, түүний нэгдэл нь сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан санхүүгийн чадавх, удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник, технологийн чадвар, туршлагатай байх шаардлагатай бөгөөд сонгон шалгаруулалтад оролцох албан хүсэлтийг дор дурдсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнийг төлсөн баримтын хамт дараах хаягаар ирүүлнэ.
Хаяг: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК
Төр, хувийн хэвшлийн түншлэл хэрэгжилтийн газар
Монгол Улс, Улаанбаатар-14240, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-17, Блю Скай Тауэр, 4 давхар, 408 тоот
Утас: 976-77770002, 91914099
Сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ болон бусад мэдээлэл:
Хүлээн авагч: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК
Банк: Худалдаа, хөгжлийн банк
Дансны дугаар: 470013601
Үнийн дүн: 5 000 000 /таван сая/ төгрөг
Гүйлгээний утга: УБХК2021/04-01, /хуулийн этгээдийн нэрийг бичнэ/
Сонгон шалгаруулалтад оролцох санал болон төслийн саналыг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цагаас өмнө хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ