Өнөөдөр УОК, ЗГ хуралдаж, хатуу хөл хориог сунгах эсэхийг шийднэ

Өнөөдөр УОК хуралдаж, хатуу хөл хорио буюу гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ. Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хориог 7-14 хоног сунгах саналыг УОК-д оруулаад байгаа. Тэгвэл уг саналыг УОК хэлэлцэж, дэмжих эсэх саналаа Засгийн газарт оруулах юм. Харин Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар  УОК-ын саналыг эцэслэн шийдвэрлэх юм. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ