98 чиглэлд 859 автобус үйлчилгээнд явж байна

Мөн авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 алба хаагч, “Сити баз консалтинг” ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 193 шалгагч зорчигчдод хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын хувьд автобусны хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хугацааг 2-5 минут байлгахад онцгойлон анхаарч, зохион байгуулалтын ажлуудыг хийж байна. Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэд хэрэв нийтийн тээврээр зорчих бол шаардлагатай бичиг баримтаа биедээ авч явах хэрэгтэй.

Иргэд та бүхэн хайртай хүмүүсээ болон өөрийгөө хамгаалахын тулд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, онцын шаардлагагүй бол нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй, гадагш гарахгүй байхыг анхааруулж байна.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР