Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд гарсан галыг унтраахаар ажиллаж байна
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Хоёрдугаар багийн нутагт орших “Шивээ-Овоо” ХК-ийн нүүрсний уурхайн ачих, буулгах хэсгийн дамжуулах шугамд гал гарч байна гэсэн дуудлагыг 2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 03:25 цагт өгчээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, есөн метрийн өндөртэй, 5х8 метрийн хэмжээтэй нүүрс ачих, буулгах байгууламж шатаж байсныг бүрэн унтраахаар ажиллаж байна хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.