45-аас дээш насны иргэдийн вакцинжуулалт эхэллээ
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-нд иргэдээс нийт 3125 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 1.29 минут, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.59 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 100 иргэн хандсанаас 36 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 64 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 2919 буюу 93.4 хувийг НОК-оос гаргасан шийдвэртэй холбоотой /үйл ажиллагааг нь зөвшөөрсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд замын хөдөлгөөнд оролцох QR код хэрхэн авах тухай/ дуудлага эзэлж байна.
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр суурин 112 цэгт 256 багийн 2109 эмч, ажилтан ажиллаж, 50780 иргэнийг дархлаажуулна. Ингэхдээ АстраЗенека, ВероЦел вакцины давтан буюу II тун, мөн 45-аас дээш насны иргэдэд ВероЦел вакцины I тун хийх юм.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ