“Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор байгуулах” концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарлалаа

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутан, залуучууд оролцох боломжтой. Бүтээлийг тавдугаар сарын 20-ны 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, 13 давхар, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг тавдугаар сарын 20-23-ны өдрүүдэд Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайт www.uda.ub.gov.mn -д байршуулан, олон нийтийн саналыг цахимаар авах юм. Уралдааныг дүгнэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан үүрэг бүхий Комисс хуралдаж, олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулна.
Уралдааны удирдамж болон даалгаврыг хавсралтаас үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-321943 дугаараас авна уу.
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР