“Таван богд” группийнхэн эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүллээ

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан “Таван богд” группийн хамт олон Улсын онцгой комиссын шуурхай штаб, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хан-Уул дүүргийн онцгой комисст 30 сая гаруй төгрөгийн үнэ бүхий 60 зөөврийн орыг хөнжил, гудас, цагаан хэрэглэлийн хамт хүлээлгэн өгч, иргэдийн эмчилгээнд зориулан хандивлалаа.

Тус группийн нийт ажилтны 80 гаруй хувь нь “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
“Таван богд” группийн хамт олонд талархал илэрхийлье.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР