“Таван богд” группын хамт олноос хандив илгээлээ

Тодруулбал 60 хүний эвхдэг ор, цагаан хэрэглэл, гудас, хөнжил зэрэг иж бүрэн хэрэглэлийг УОК, НЭМГ, ХУД-ийн Онцгой байдлын хэлтэст хуваарилан олгосон байна.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “ Засгийн газар, Улсын онцгой комиссоос коронавируст халдвартай тэмцэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжин, чин сэтгэлийн хандив илгээсэнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ“ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
