Урт хугацааны зүрхний цахилгаан бичлэгийн хяналтын суулгац

.png)
Урт хугацааны зүрхний цахилгаан бичлэгийн хяналтын суулгац гэдэг нь хүний зүрхэнд үүсэж буй аюултай хэм алдагдлуудыг 2-3 жилийн хугацаанд бүртгэн авах боломжтой, жижиг хэмжээний суулгац бөгөөд уг суулгацыг биеийн цээжний өмнөд хэсэгт хэсэг газрын мэдээ алдуулалт дор жижиг (~0.5см) зүслэг хийн, арьсанд тарих маягаар суулгадаг. Тус эмнэлэг оношилгооны энэхүү технологийг энэ оны нэгдүгээр сард шинээр нээгдсэн Зүрхний хэм судлалын төвийн эмнэлзүйн тусламж үйлчилгээнд тухайлбал далд хэлбэрийн тосгуурын жирвэгнээг (ялангуяа тосгуурын жирвэгнээ бүхий хэм алдагдлын аблаци эмчилгээний дараа, шалтгаан тодорхойгүй тархины харвалтын дараа гэх мэт) илрүүлэхэд, шалтгаан тодорхойгүй ухаан алдалт, шалтгаан тодорхойгүй цөөн давтамжтай зүрх дэлсэх зовиурын үед хэм алдагдлын шалтгааныг илрүүлэх гэх мэт зорилгоор өргөнөөр ашиглах юм.
