“Хамтдаа оролцоё-хамтдаа хөгжье” хүүхдийн цахим чуулга, уулзалт боллоо

Тус уулзалтад дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын сургууль, Албан бус насан туршийн боловсролын төв, Тусгай сургууль, Скаутын холбооны сурагчид болон Асрамж халамжийн төвд асруулж буй хүүхдүүд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл болох 400 гаруй сурагч оролцлоо.

“Covid-19” халдварын тархалтаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй уулзалтад сурагчид өөрсдөдөө тулгарч буй нийтлэг асуудал, сурч боловсрох, амьдрах орчныг сайжруулах талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, чуулганд оролцож буй төлөөлөгчидтэй санал бодлоо хуваалцлаа.
Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, Засаг дарга Н.Алтаншагай, Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Э.Ниндэв, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ нар хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал санаачлагыг нэгтгэн шийдвэрлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгахаар боллоо.
Өнөөдрийн цахим уулзалтыг дүүргийн ЗДТГ, Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран Боловсролын хэлтэс, ГБХЗХХ-ийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв, “Хүүхдийн холбоо”, Ерөнхий боловсролын сургуулиуд зохион байгууллаа.