Экспорт монгол 2020 цахим чуулга уулзалт эхэллээ
Экспорт Монгол 2020 олон улсын цахим чуулга уулзалт 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаа эхэллээ. Чуулга уулзалтыг Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Үндэсний хөгжлийн газар, Дэлхийн банк, Экспорт, олон улсын худалдааны төв, Монгол Улсын хөгжлийн түнш олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Чуулга уулзалтыг нээж Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, экспортын бодлого, боломжийн талаар товч илтгэл тавьлаа.
Чуулга уулзалтын хүрээнд экспортын бодлого эрх зүйн орчин, экспортын санхүүжилт, чанар стандарт баталгаажуулалт болон аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл зэрэг экспортын чадамжтай бусад салбарыг дэмжих, экспортын кластерыг хөгжүүлэх асуудлаар дөрвөн цахим салбар хуралдаан, хэлэлцүүлэг мөн хөрөнгө оруулалт шаардлагатай, хөгжлийн төслийг танилцуулах бизнес хоорондын уулзалт, экспортын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн бараа, үйлчилгээний үзэсгэлэн болно.
Чуулга уулзалтын хоёр дахь өдөр манай гадаад худалдааны гол түнш болох АНУ, ЕХ, ОХУ мөн Японы зах зээлд гарах, экспортын стратеги боловсруулах, шинэ зах зээлийг судлах, найдвартай түнш олох зэрэг асуудлаар аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд цахим сургалт хийнэ.
Гадаад харилцааны сайд Н.Энхайваны мэндчилгээг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.