Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 142 иргэн ирнэ

Тус нислэгээр 142 иргэн ирнэ. Эдгээр иргэдээс вакцины бүрэн тунд хамрагдан, дархлаа тогтох хугацаагаа өнгөрөөсний дараа ирж байгаа 38 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлнэ.
Бусад иргэдийг “Ибис”, “Кемпински”, “Новотэл”, “Амар” зочид буудлуудад тусгаарлана.
УОК-ын шийдвэрээр энэ сард 14 удаагийн тусгай нислэгээр 2600 гаруй иргэнийг татан авахаар төлөвлөөд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.