Цасан шуурганы улмаас галт тэрэгний хөдөлгөөн саатсаныг яаралтай сэргээлээ

Өчигдөр буюу энэ сарын 6-ны шөнө Чойр хэсэглэлийн Наран Элгэн-Айраг өртөө хооронд их хэмжээний цас орж, салхи 37 м/сек хүртэл хүчтэй шуурсны улмаас төмөр зам цасанд дарагдаж галт тэрэгний хөдөлгөөн түр зогсоход хүрчээ. Нийт 200 шахам километр газар үргэлжилсэн цасан шуурганы улмаас төмөр зам цасанд дарагдсаныг Чойр хэсэглэлийн төмөр замчид шуурхай ажиллаж галт тэрэгний хөдөлгөөнийг богино хугацаанд нээж чадсан байна.
Цаг агаарын онц аюултай үзэгдэл болж цасан шуурга болж болзошгүй тухай урьдчилсан сэрэмжлүүлэг мэдээг УБТЗ-ын Гамшгаас хамгаалах штабаас мэдэгдсэн байсан тул төмөр замчид бэлтгэлээ сайтар хангасан байжээ. Цар тахлын гамшгийн үед экспорт,импорт, орон нутгийн тээврийн дийлэнхийг төмөр замаар тээвэрлэж байгаа тул улс орон, ард иргэдэд нэн шаардлагатай ачаа барааг тасалдалгүй шуурхай тээвэрлэхийн төлөө төмөр замчид цар тахлын аюулыг сөрөн 24 цагаар ажиллаж байгаа юм.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ