Сонгинохайрхан дүүргийн соёлын ордон дөрвөн бүтээн байгуулалтын ажлаас бүрдэнэ

“Covid-19” халдварын улмаас барилгын ажил хойшилсон байсан бол өчигдрөөс гадна зам, пассатын ажил эхэллээ.
Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Аглуут” ХХК-ны төсөл хариуцсан инженер Д.Болормаатай уулзаж барилгын ажлын явцад хяналт шалгалт хийж, цаг хугацаанд нь хүлээлгэж өгөх үүрэг өгөв.

Соёлын ордон ашиглалтад орсноор дүүргийн иргэдэд зориулсан соёлын бүхий л үйлчилгээг үзүүлэх бөгөөд дотор нь кино театр, event hall байх бол гадна талбайд задгай театр, усан оргилуур барьж тохижуулахаар төлөвлөөд байна.
