Virucide9 гипохлорт вирус устгагч худалдаанд гарлаа

Аливаа ариутгах халдваргүйжүүлэх бодисын хувьд гадны бактер болон вирусыг дарангуйлж, устгахад уусмалын орчин буюу рН-ийн утга 5-6-ийн хооронд байх нь чухал байдаг. Тус бүтээгдэхүүний хувьд рН-ын энэхүү шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд ариутгах халдваргүйтлийг маш өндөр түвшинд буюу Бактер, вирусыг 99,99% хүртэл устгах чадвартай, үйлчлэх хугацаа харьцангуй богино буюу 1-10сек, өнгөгүй, үл мэдэгдэм, хлор мэт үнэртэй, хэрэглэсний дараа үлдэгдэл байхгүй, спиртийн агууламжгүй тул бүх насны хүмүүс хэрэглэх боломжтой гэдгээрээ давуу талтай.

