Бүтээн байгуулалтын ажилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тусгаж ажиллахыг уриаллаа

Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна гэж заасан байдаг. Үүний дагуу байгууллага бүр бүтэц, орон тооны хязгаартаа багтаан, шинээр орон тоо нэмэхгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах, энэ талаарх мэдээллээ нэгтгэж, эргэн мэдээлэхийг салбар зөвлөлийн гишүүдэд үүрэг болгов.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооныхон “Дүүргүүдийн салбар зөвлөлийн ажил сайжирч байгаа нь сайшаалтай байна” хэмээн ярилаа. Тэд нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хэсэгт орох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах квотыг нэмэгдүүлэх зэрэг хүсэлт гаргасан юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС