Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд бүлэг болон нэгдэж ОУБ, орон нутгийн дэмжлэг туслалцаатай олон ажлуудыг хийж байна

Аймгийн Тэргэнцэртэй иргэдийн холбоо төрийн бус байгууллагын дэргэдэх “Ивээл” бүлэг нь Флом олон улсын байгууллагын төслийн хүрээнд 2017 онд 10 гишүүнтэй байгуулагдсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд бүлгийн зохион байгуулалтад орж олон улсын байгууллагаас гадна орон нутгийн төр захиргаа, эрүүл мэндийн байгууллагуудын дэмжлэг туслалцааг авч тэдэнтэй хамтран ажилласны үр дүнд өнгөрсөн 3 жилийн хугацаанд нөхөн үржихүйн эрүүл мэндийн болон хувь хүний хөгжлийн олон сургалтуудыг тодорхой үе шаттай зохион байгуулж харааны, сонсголын, тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэддээ мэдлэг, мэдээлэл олгожээ. Мөн ОУБ-ын санхүүжилтээр тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэдийн жинг хэмждэг зориулалтын хоёр сандалтай болсны нэгийг нь Нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах тасагт хүлээлгэн өгсөн байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 4470 гаруй Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгийн 2480 гаруй нь эрэгтэй, 1980 гаруй нь эмэгтэйчүүд байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ