Эх орноо, хотоо сурталчлан таниулах үүргээ хэрэгжүүлэхийг хүслээ

-Нийслэлийн хэмжээнд байгаа түүх, соёлын дурсгалуудыг сэргээн засварлах, авран хамгаалахад санаачилгатай ажилла. Бүх юмыг даацтай, далайцтай хараарай. Хийх ажлаа цаасан дээр буулгаж, ТЭЗҮ боловсруулж бэлэн болго. Тэгж гэмээнэ гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ. Хөрөнгө санхүү татах нь боломжгүй зүйл биш.
-Соёл урлагийнхан та бүхэн бол үндэсний өв соёлыг тээгч нар юм шүү. Тиймээс эх орноо, хотоо сурталчлан таниулах үүрэг та бүхнийх. Австрийн Венийн театртай хамтран ажиллах эхлэл тавигдаад маш удаж байна. Үүнийг ажил хэрэг болгоход анхаарч, гадаадын жуулчдыг татах бүхий л боломжийг судлаарай.
