Галаас хүний амь аварсан сурагч Т.Эрдэмд сайдын нэрэмжит шагнал олголоо

Түүний ээж Төгсжаргал хүүгээ онц сур гэж шахаж шаардахаас илүү хүнлэг, тусч, бие бялдрын хөгжил сайтай хүн болоосой гэж хүсдэг болохоо ярьсан юм. Хүү нь эмээгийнхээ гар дээр өссөн учир уян зөөлөн сэтгэлтэй гэдгийг ч дурдсан. Сурагч бүр эрдэм номтой, энэрэнгүй сэтгэлтэй, эрүүл чийрэг иргэн болон өсөх ёстой. Монголынхоо нийт оюутан, сурагч, хүүхэд багачуудад шинэ жилийн мэнд дэвшүүлье хэмээн БШУЯ-наас мэдээлэв.