Э.Энхбат начныг сүүлчийн замд нь үдлээ
Улсын начин Эрдэнэбилэгийн Энхбат энэ сарын 25-ны өдөр таалал төгсч, Монголын ард түмэн эмгэнэл, харуусал илэрхийлсээр байна. Талийгаачийг өнөөдөр /2021.12.31/ 05:40 цагт Спортын төв ордноос сүүлчийн замд нь үдлээ.
Э.Энхбат агсан Булган аймгийн Могод суманд 1984 онд төржээ. Бага наснаасаа бөхийн спортыг сонирхон хичээллэж, 2005 онд Булган аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн нь түүний амжилтын гараа байжээ. Улмаар 2009 оны Үндэсний их баяр наадамд тав даван шөвгөрч, “Улсын начин” цол хүртсэнээс хойш баяр наадамуудад дахин гурван удаа, төрийн наадамд нийт дөрвөнтөө шөвгөрсөн өсөх идэр, өрнөн дэлгэрэх, улам нэмэх чимэгтэй манлай начин, алдартай бөх байсан юм
ТАЛИЙГААЧИЙН АР ГЭР, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД, НАЙЗ НӨХДӨД ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.