МИАТ компани зарим нислэгээ цуцалжээ

   Халдварын шинэ хувилбар бүртгэгдэж Омикроны тархалт өндөр байгаатай холбоотойгоор иргэний агаарын тээврийн компаниуд нислэгээ цуцалж эхэлсэн байна. Тухайлбал Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани Улаанбаатараас БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио чиглэлд үйлдэхээр товлосон нислэгээ цуцалжээ.
Тодруулбал, Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нэгдүгээр сар болон хоёрдугаар сард хийгдэх нислэгүүд болох нэгдүгээр сарын 12,15, 19, 22, 26, 29-ны өдрийн, мөн хоёрдугаар сарын 01, 08,15, 22-ны өдрийн МИАТ компанийн нислэгүүд цуцлагдлаа.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ