Гадаад орнуудаас ирж буй иргэдийг тусгаарлахгүй, төлбөртэй PCR шинжилгээ авна
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд УОК-т дараах үүрэг даалгавар өглөө. Коронавируст халдварын шинэ хувилбар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх зорилгоор гадаад орнуудаас ирж буй иргэдийг тусгаарлах байранд гурав хоног тусгаарлахаар Улсын онцгой комисс өнгөрсөн сард шийдвэрлсэн. Энэ шийдвэрийг цуцалж, иргэд гэрийн тусгаарлалтад гурав хоног байх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ асуудлаар Улсын онцгой комисс шийдвэр гаргана. Түүнчлэн хилийн боомт болон онгоцны буудал дээр гадаадаас ирж байгаа иргэдээс PCR шинжилгээ авах, шинжилгээг төлбөртэй болгох чиглэл өгчээ. Мөн 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхэд гэрээсээ, цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг Улсын онцгой комисст үүрэг болгожээ.