Хилийн цаана гацсан 985 чингэлгээс 767-г татжээ

Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар мэргэжилтнүүд ээлжит мэдээлэл хийсэн юм.
Энэ үеэр Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ: "Хамгийн түрүүнд Зам-Үүдэд халдварын тохиолдол нэмэгдэхгүй байх ажлыг Улсын онцгой комисс, эрүүл мэндийн ажилтнуудтай хамтран зохион байгуулж байна. Дорноговь аймгийн хатуу хөл хорионы үед хэрэгжүүлсэн “Смарт Дорноговь” веб сайтыг ажиллуулж байна. Улаанбаатар болон бусад чиглэлээс Замын-Үүд рүү орох зорчигч нарт тавигдах шаардлагыг нэмэгдүүллээ. Хилийн хамгаалалтын бүстэй холбоотой халдвар хамгааллын дэглэм, тусгаарлалтын арга хэмжээг авч байна. Өдөр болгон ерөнхий зохицуулагч томилсон бөгөөд бүх шатны үйл ажилгааг хянаж, цаг тутам мэдээлэлж байна.
Одоогоор Замын-Үүдэд тээвэр зохион байгуулалт, халдвар хамгаалалттай холбоотой асуудал үүсээгүй. Цаашдаа Хятад улстай бараа бүтээгдэхүүн, тээвэр зуучын үнэ өртөгтэй холбоотой асуудлыг хоёр талдаа нээлттэй платформ байгуулах замаар шийдье гэж ярилцаж байна. Энэхүү нээлттэй платформд бүртгэгдсэн карго тээврийн зуучлагч нар ажиллана.  Одоогоор 985 чингэлгээс 767 чингэлгийг татсан. Өдөрт 50-70 чингэлэг хүлээж авч байна" хэмээн хэллээ. скачать dle 12.0

Холбоотой мэдээ