Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Замын-Үүдэд ажиллаж байна
Энэ сарын 03-нд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжүүлж байгаа тээвэр логистик төвийн үйл ажиллагаа болон боомтоор нэвтрүүлж байгаа тээвэрлэлт болон хилийн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна.
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтын авто замын шалган нэвтрүүлэх цогцолборыг өргөтгөх ажлыг өнгөрсөн онд эхэлсэн юм.Салбарын сайд маргааш Сайншанд сумын нутаг Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцана.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мега төслийн нэг Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил Дорноговь, Өмнөговь зэрэг хоёр аймгийн газар нутгийн дамнан хэрэгжиж байгаа юм.