Оюу толгойн өрийг хүчингүй болголоо
"Эрдэнэс Оюутолгой ХХК"-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат Туркойс Хилл Ресурсес компанийн Санхүү эрхэлсэн захирал Люк Колтон нар “Өрийг хүчингүй болгосон тухай болон одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай” батламжид гарын үсэг зурлаа.
Ингэснээр Оюутолгой төсөл дэх Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.долларын өр бүрэн тэглэгдэж байна. Монгол Улсын Засгийн газар, "Оюу толгой" төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээг үндэслэж, Улсын Их Хурал Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай 103 дугаар тогтоолыг өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр баталсан. Уг тогтоолд тусгагдсан заалтууд хэрэгжиж эхэлж байна. Тодруулбал, өнөөдөр гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг хийх ёслолын үеэр "Оюу толгой" төсөл дэх Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувь буюу "Эрдэнэс Оюутолгой" компанид ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэсэн батламжийг "Туркойс Хилл Ресурс" компанийн санхүү эрхэлсэн захирал Люк Колтон "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатад гардуулан өглөө.
Гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг "Рио Тинто", "Туркойс Хилл Ресурс" компани буюу хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцахаар болсон. Мөн "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд огтлох малталтыг эхлүүлэхэд шаардагдах санхүүжилт болон бусад арга хэмжээ авахыг санал нэгтэйгээр зөвшөөрснийг өнөөдөр зарлав.
Өрийг тэглэсэн тухай бичиг: