Цагаан сарын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна
Монгол түмний олон зуун жилийн уламжлалтай үндэсний баяр болох Цагаан сар хаяанд иржээ. Баярын өдрүүдээр болон ирэх хоёрдугаар сарын цаг агаарын тоймыг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ)-гийн Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн мэргэжилтэн Б.Жаргалаас тодрууллаа.Тэрбээр хэлэхдээ "Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж Баян-Өлгий, Увс, Завхан Хөвсгөлийн ихэнх, Архангайн баруун, Сэлэнгийн хойд, Төвийн бүсийн зүүн хойд хэсгээр 22°C-28°C хүйтэн байдаг.
Өнгөрсөн жилийн хувьд ихэнх нутгаар 1°C-6°C-ээр дулаан байсан бол энэ оны хоёрдугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгийн баруун өмнөд, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр хүйтэн, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутаг, Архангайн зүүн, Хэнтийн хойд хэсгээр дулаан байх төлөвтэй.
“ЦАГААН САРЫН ӨДРҮҮДЭД БУЮУ ХОЁРДУГААР САРЫН ЭХЭЭР ИХЭНХ НУТГААР ДУЛААН БАЙХ ТӨЛӨВТЭЙ”
Цагаан сарын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байна. Зудын эрсдэлийн мэдээнээс харахад, нэгдүгээр сарын 20-ны байдлаар Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар цасгүй, Завхан, Баянхонгорын баруун, Хөвсгөлийн өмнөд хэсгээр 1-4 см, бусад нутгаар 4-12 см зузаан цасан бүрхүүлтэй байна гэв.
Малчид, ард иргэдэд хүргэх зөвлөмж

Хаврын саруудад, ялангуяа нутгийн зүүн хагастаа дулаан, тунадас бага байхтай холбоотой хуурайшилт их байх магадлал өндөр байна. Салхи шуурга ихтэй байх тул малчид ард иргэд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, цаг агаарын мэдээг тухай бүрт нь хүлээн авч, ашиглахыг зөвлөж байна.