
2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар
52 хувьцаат компанийн
513.596.733.29 төгрөгийн үнийн дүн бүхий
1,481,331 ширхэг хувьцаа арилжигдсанаас
23 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч,
17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол
12 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жидакс" ХК (SOH +15.00%), "Хот девелопмент" ХК (SDT +14.99%) болон "Бөөний худалдаа " ХК (BHL +12.50%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хархорин" ХК (HHN -13.04%), "Ариг гал" ХК (EER -9.36%) болон "Талх чихэр" ХК (TCK -9.21%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын
2 сангийн нийт
25,748 ширхэг нэгж эрхийг
9,726,265 төгрөгөөр арилжаалсан байна. Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт
195 ширхэг үнэт цаасыг
19,498,050 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс
0.99 хувиар буурч
41324.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
5,792,168,072,759.32 төгрөг боллоо.
скачать dle 12.0