Монголын тээвэрчид 18 улс руу олон улсын ачаа тээвэр хийх боломжтой

Түүнчлэн улс хоорондын ачаа тээвэрлэлтийг хялбаршуулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Тээврийн яам хоорондын Протоколыг 2019 онд шинэчилсэн. Уг шинэчилсэн протоколоор Монгол Улс болон БНХАУ-д бүртгэлтэй тээврийн хэрэгслээр Монгол Улсад, эсхүл БНХАУ болон гуравдагч улсад бүртгэлтэй чиргүүлийг чирч улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн.
Мөн автотээврийн хэрэгслээр далайн боомт хүрэх, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх үүднээс “Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд дараах хоёр чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой. Үүнд: Азийн авто замын сүлжээний АН-3 буюу “ОХУ-ын Улаан-Үд – Улаанбаатар – БНХАУ-ын Тяньжин боомт”, АН-4 буюу “ОХУ-ын Новосибирск – Баян-Өлгий – Ховд – БНХАУ-ын Үрэмчи – Хонгираф боомт” чиглэлд ачаа тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдсэн. Гэвч Коронавирусын халдварт цар тахлаас шалтгаалан тээвэрлэлт түр хугацаанд зогссон байдалтай байна.