2, 7 тоогоор төгссөн дугаартай автомашинтай бол энэ сард татвараа төлнө
Гаалийн мэдүүлэгтэй буюу импортолсон машиныг улсын бүртгэлд бүртгүүлж шинээр дугаар авсан бол таны машины татвар 72 цагийн дотор үүснэ. Улсын дугаарын сүүлийн орон нь
1 эсвэл 6-аар төгссөн дугаартай бол I сард
2 болон 7-оор төгссөн дугаартай бол II сард
3 болон 8-аар төгссөн дугаартай бол II сард
4 болон 9-өөр төгссөн дугаартай бол IV сард
5 эсвэл 0-ээр төгссөн дугаартай бол V сард тус тус Авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлнө.
Машины оношилгоо нь нэг жилийн хугацаанд хүчинтэй. Өмнөх ондоо хэд дүгээр сард орсон, дараа жилийнхээ тэр сардаа оношилгоонд орно. Заавал банканд очилгүй, өөрт ойр байрлах Гэрэгэ киоск, эсвэл утаснаасаа банкны аппликэйшн ашиглаад татвараа төлж болдог. Хуулийн хугацаандаа татвараа төлж оношилгоондоо хамрагдах нь иргэн таны үүрэг билээ.
Хэрвээ таны машины мэдээлэл татварын системд байхгүй бол 18001288 утсанд холбогдож мэдээллээ үүсгүүлээрэй.
Татвараа төлөхдөө машиныхаа арлын дугаарыг заавал тулгаарай. Мэдээлэл зөрүүтэйгээс өөр машины татвар төлөх тохиолдол гардаг.
Худалдах худалдан авах гэрээгээр машин авч байгаа бол эхлээд заавал татвар торгуулиа шалгаж төлбөрийн үлдэгдэлтэй машин авах эрсдэлээс сэргийлээрэй.