Улсын 3-р төв эмнэлгийн эмч нар хүүхдийн зүрхний төрөхлхийн хүнд хэлбэрийн гажгийг судсан дотуур бие даан эмчилж байна

Уушигны артерийн хавхлагын нарийсал нь баруун ховдолын даралт ихсэх зэрэглэлээс хамааран нэлээн хүнд зэргийн, тавилан муутай хүүхдийн болон төрөлхийн зүрхний эмгэгүүдийн нэг бөгөөд энэхүү баллоон катетер ашиглан тэлэх эмчилгээ нь орчин үед эрчимтэй хийгдэж буй дэвшилтэт эмчилгээний нэг чухал арга болох юм. Энэ нь нээлттэй мэс засалтай харьцуулахад эмчлүүлэгчид ямар нэг сорви үлдээдэггүй, эмнэлэгт хэвтэх хугацаа, хөнөөл багатай эмчилгээний арга тул өвчтөнд үзүүлэх ачаалал харьцангуй бага байдгаараа давуу байдаг.