Наадмын өдрүүдээр ес хоног амарна

   Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн: 4.1.1-д Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг. 
Тэгвэл энэ жилийн тухайд долоо дугаар сарын 9, 10-нд бямба, ням гарагийн амралтын өдөр, 11-15-ны Даваагаас баасан гарагт бүх нийтийн амралт таарч байна. Харин 16, 17-ны өдөр дараагийн бямба, ням гарагийн амралт үргэлжилж, долоо дугаар сарын 18-ны даваа гарагаас ажлын өдөр эхэлнэ.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ