Б.Жагарын Намыг бүртгэхээс татгалзжээ

    Иргэн Б.Жагар Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам (САИНН) үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлт гаргаад байгаа. Өчигдөр Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж Б.Жагарын өргөдлийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан зарим шаардлагыг хангаагүй гэж үзсэн байна.
Тухайлбал, Тус намын дүрмээр “намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах журам”, “намыг өөрчлөн байгуулах, татан буулгах журам, дэг”, “санхүүгийн эх үүсвэр, намын хөрөнгийн байдал, түүнийг захиран зарцуулах журам”-ыг нарийвчлан зохицуулаагүй, хуулиар гагцхүү намын Их хуралд олгосон “намын төлөөллийн төв болон хяналтын байгууллагын тайланг хэлэлцэх” эрхийг баталгаажуулаагүй, намын Их хурал, түүний эрх шилжүүлснээр Бага хурлаар шийдвэрлэх эрхийг өөр этгээд хэрэгжүүлэхээр тусгасан зэрэг нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тул Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Улсын дээд шүүх намыг дараахь үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:” гээд 10.1.1-д “намын дүрэм, ... хуульд харшилсан;”, 10.1.6-д “хуульд заасан бусад үндэслэл” гэсэн заалтыг баримтлан тус намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ