Модны хөвөн наранд халсны улмаас гал гарчээ

    Ойрын өдрүүдэд модны хөвөн ихээр унаж, халуун нар гарч байгаатай холбогдуулан модны хөвөн наранд халж гал гарах аюултай байгааг аймгийн Хот тохижилт ОНӨҮГ-аас санууллаа.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн “Жаргалант” хүүхдийн паркийн 1.5 га орчим талбайд гал гарч байсныг унтраасан. Дуудлага энэ сарын 22-ны өдрийн 13.00 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдэж, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар алба хаагчид 2.4 км замыг туулан очиход 1.5 га орчим талбай шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан байна.
Иймд ард иргэдийг орон гэрийнхээ ойр орчмын модны хөвөнг цэвэрлэх, норгож аюулгүйжүүлэх, татсан тамхины ишээ ил задгай хаяхгүй байх, анхаарал болгоомжтой байхыг уриаллаа.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ